Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

ЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын сайд нарыг АТГ-аас шалгаж байна

Мөрч

ЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын хэд, хэдэн сайдыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Одоогоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг шалгаж байгаа.

Тэгвэл түүнтэй хамт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эмийн үйлдвэр” ХХК-иар 1.2 тэрбум, “Асрал хайрхан” ХХК-иар 1.7 тэрбум, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хантай хайрхан” компаниар тэрбум төгрөг, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 сая төгрөг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бээвэр” ХХК-иар 300 сая төгрөг, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-иар 500 сая төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Баян таван тэс” ХХК-иар 250 сая “Баруун загвар” ХХК-иар 160 сая төгрөг, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа 600 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан гэх баримтыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

АТГ-аас уг хэргийн мөрөөр томоохон мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.  Хамгийн гол нь дээрх компанид сайд нартай хэрхэн холбогдож буйг нарийн шалгаж тогтоох аж.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг