Төрийн ордны жаврыг үргээв

Өнгөрсөн ням гаригт анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ой тохиосон билээ. Тус ойн хүрээнд өчигдөр (XI/27) Төрийн ордны “Иргэний танхим”-д АЖ, МУГЖ, СТА цолтой 94 уртын дуучин, есөн морин хуурчтай “Уяхан замбуу тивийн наран”, “Энх мэндийн баяр” зэрэг 10 уртын дууг шуранхайлж, ордны жаврыг үргээв.

Тодруулбал, уртын дуучид морин хуурчдын хамт “Уяхан замбуутивийн наран”, “Эрхэм төр”, “ Түмэн эх”, “Хуур магнай”, “Эртний сайхан”, “Оломгүй далай”, “Өвгөн шувуу”, “Зээргэнтийн шил”, “Дуртмал сайхан”, “Хөөрхөн халиун”, “Энх мэндийн баяр” зэрэг уртын дуунуудыг эгшиглүүлжээ.

+ There are no comments

Add yours