“Гэрэгэ” бондын ханш буурсан шалтгаан

 

Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлснээс үүдэж гадны хөрөнгийн биржүүд дээр Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэ буурч тогтсон байна. Засгийн газрын гишүүн огцрох өргөдлөө өгсөн, 2019 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан зэрэг үйл явцаас үүдэж, Монгол Улсын Засгийн газрын бондын олон улсын зах зээл дэх бондын  хувьд хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж нэмэгдээд байгаа юм.

Тухайлбал, 2023 онд төлөх “Гэрэгэ” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж 6.753 дээр хэлбэлзэж байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт аж. Улмаар “Гэрэгэ” бондын үнэ хоёрдогч зах зээлд 0.12 хувиар буураад байгаа юм. Харин “Мазаалай” бондын хөрөнгө оруулагчдын шаардах өгөөж аравдугаар сараас хойш 12 хувиар өсч, 5.785 хувьд хэлбэлзэж байна.

+ There are no comments

Add yours