Ч.Улаан: Засгийн газар огцорно гэж хэн хэлээд байгаа юм бэ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийн УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг бичигт 27 гишүүн гарын үсэг зураад байгаа юм. Үндсэндээ 64-ын бүлгийн талцал хэрээс хэтэрч ийн байгуулсан Засгийн газраа хоёр дахь удаагаа огцруулахаар өргөн бариад байгаа нь энэ.

Ердөө хэдхэн хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэж үзэн УИХ чөлөөлсөн юм. Түүний оронд Ч.Улааныг томилохоор УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээд байсан билээ.

Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзаж,  тодрууллаа.

-Засгийн газрыг огцруулах нэр бүхий гишүүд УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

Засаг төрөө тогтвортой ажиллуулаад явмаар байна. Нийгэмд ч ийм хүлээлт байна шүү дээ.

-Таныг дараагийн Засгийн газарт сайдаар ажиллах тохироо хийсэн гэж сонслоо..?

-Та нар хаанаас ийм мэдээлэл аваад байна аа. Засгийн газар огцорно гэдгийг хэн хэлээд байгаа юм бэ. Төр засаг тогтворгүй болохын эхлэл учраас Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна.

-Эрх баригч намын хагарал дээд цэгтээ хүрсний илрэл юм биш үү?

-Харамсалтай байна. Ойлголцоод явах ёстой.

+ There are no comments

Add yours