“Мөнххалдун” компани 168 сая…

Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан байдаг. Ингэсэнээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсанаар Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн “ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗООРЬ, АГУУЛАХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-т багтсан нэгэн компани бол Мөнххалдун ХХК юм.

Дархан-Уул аймгийн Дархан багт байршилтай тус комапийн гүйцэтгэх захирал нь Эрдэнэбилэгийн Мянганбаяр гэдэг хүн байдаг аж. Тус компанийг үүсгэн байгуулагч нь албан бичгээр бол Өмгөөллийн фэйнэншиллоо консалтинг ХХН. Харин “цаад эзэн” буюу нууц ноён нь Бурхан халдун группийн босс Мөнхдашийг хэмээн ойрын эх сурвалж ам алдсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс нийтдээ 168 сая 325 мянган төгрөгийн санхүүжилтад хамрагдсан байна.

 

+ There are no comments

Add yours