Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламжийг монгол инженерүүд хийжээ.

Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь 6 дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм. Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой аж. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ. Мөн цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байгаа аж.

+ There are no comments

Add yours