Тэрбумаар “үнэ тогтворжуулсан” Агро Альфа…

 

Н.Алтанхуягийн Засгийн газраас “гаажтай” тараасан нэгэн томоохон зээл бол 3 их наядын санхүүжүүлэлттэй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” буюу олон нийтэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн нэрээр алдаршсан зээл юм.

Өнөө хэр энэ зээлийг авсан “томчууд”-ын халаасны компаниудын хийсэн ажлын хүчинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн тогтворжиж, иргэд олон нийтийн амьдралд хэрэгтэй зүйл болсоныг хэн ч мэдэхгүй.

Яг энэ мэдэхгүй шиг ямар компаниуд ямар шалгуураар тэрхүү “тэнгэрийн умдаг” шиг их азанд хамрагдаж, компаниа тогтворжуулсаныг хэн ч үл мэдэх байгаа нь үнэхээр харамсалтай.Тиймээс бид Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудын мэдээллийг цуврал болгон гаргаж байгаа. Энэ удаа Төв аймгийн Батсүмбэрт оршдог Агро Альфа ХХК-ийг гаргаж байна. Тус компанийн захирлаар Очирбатын Ганзориг гэгч ажилладаг бөгөөд  Альфа констракшн, Бамбарууш цэцэрлэг, Ромео судер маркетын эзэн бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч юм байна. Харин Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж Нэг тэрбум төгрөгийн зээлээр хэрхэн яаж, ямар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулсан нь тодорхойгүй нь үнэн бөгөөд баттай бус эх сурвалж уг компанийг Ардчилсан намын нөлөө бүхий эрхэм Ломбын Эрхэмбаяртай холбоотой байх магадлалтай талаар бидэнд мэдээлэл өгсөн юм. Энэ талаар эргэн сурвалжлах болно…

 

+ There are no comments

Add yours