Deprecated: Required parameter $args follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41

Deprecated: Required parameter $output follows optional parameter $depth in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/themes/newsup/inc/ansar/newsup-custom-navwalker.php on line 41
Я.Содбаатар албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгнө – www.murch.mn

Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Я.Содбаатар сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр өгөх гэж буй талаар мэдээлэл ирлээ. Я.Содбаатар нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 960 сая төгрөгийг эхнэрийнхээ “Анарваан” гэх сувилалд авч өгсөн байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийн боломжийг булаасан үйлдэл гаргасан түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэж олон нийт шаардаж байгаа билээ.

Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх түүнийг өнөөдөртөө багтаан өргөдлөө өгөхийг шаардсан гэж эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар өөрөөс нь тодруулахаар оролдсон ч хариу өгсөнгүй. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь мөн ЖДҮХС-аас эхнэрийнхээ компанид зээл авч өгсөн нь ил болж сайдаасаа огцорсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published.