УИХ дахь намын бүлгүүдээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж бүхлээр нь хориг тавиад байгаа билээ. Иймд УИХ дахь МАН-ын болон АН-ын бүлгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, байр сууриа нэгтгэхээр бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлаад байна.

УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар мөн Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлж буй УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэмжих эсэхийг хэлэлцэх юм байна.

Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.

+ There are no comments

Add yours