Үнэ тогтворжуулах хөтөлбөр хүртэгсэдийг прокуророос шалгахаар болжээ

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь  “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг” зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгаюм байна. Уг хэрэгтэй холбоотойгооро Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэгт ЦЕГ-ын 22 мөрдөгч ажиллаж байна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours