Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

 Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголиа импакт финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валют арилжааны, “Хаан гал тамга” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх  тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.

Мөн  “Жалбуутайж” ХХК, “Кредитпрогресс ББСБ” ХХК, “Бэрс финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна. “Шинэхэн инвест ББСБ” ХХК, “Өсөх капитал ББСБ” ХХК болон “Тэргүүнзоос” ХЗХ, “Өсөх-Улам” ХЗХ, “Бизнесийн оргил” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сэргээсэн аж.

Түүнчлэн “Уг гарвал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Пийс финанс” ХЗХ, “Ариун эрдэнэ солонго” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

+ There are no comments

Add yours