Элон Маскийг амжилтад хүрэхэд тусалсан түүний 5 зуршил

 

Сансар, машин, эрчим хүч гэсэн 3 том салбарт хувьсал хийж буй Tesla, Space X, SolarCity компаний удирдагч, үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн дунд хоёр дахь Стив Жобс гэж хүндлэгдэж буй инновацийг бүтээгч Элон Маск.

 

  1. Бусад хүмүүсийн зурагт үздэг шиг тэр уншдаг.

 

Маск бол номын хорхойтон. Найман настайдаа тэр өдөрт 10 цаг ном уншиж, гэрийнхээ номын сангийн бүх номыг уншиж унших номгүй болж, заримдаа номын дэлгүүрийн шалан дээр өдрийг өнгөрөөдөг байв. Британика нэвтэрхий толийг ч бүтнээр нь цээжилж байсан, бас сансрын пуужин бүтээх үйл явцын тухай ч өөрөө л уншиж судалж мэджээ. ‘’ ‘’Боловсролыг төгссөн сургуулиар нь дүгнэх хэрэггүй.  Би Харвардыг төгсөөгүй ч төгссөн хүмүүс нь надад ажилладаг.’’

 

  1. Сонирхолдоо тууштай байх

 

Маск мэдлэгийг хэн нэг багшаар заалгахаас илүүтэй өөрөө эрж хайж, олж мэдэх нь хамаагүй үр дүнтэй гэж боддог. 12 настайдаа өөрийн зохиосон Бластар видео тоглоомын программаа 500 доллараар PC Office Technology д худалдсанаас хойш, программ бичих болсон. Маск физик эдийн засгаар мэргэжил эзэмшиж, конденсаторын судалгаа болон видео тоглоомын компанид дадлага ч хийж байсан. Өнөөдөр тэр өөр хоорондоо огт холбоогүй бизнес эрхэлдэг ч 14.5 тэрбумтай дүйцэх хөрөнгөтэй. Тэр дуртай зүйлээ тултал нь хийдэг, шантрана, эргэж буцна гэж мэдэхгүй. Бодит ертөнц дэх Iron Man.

  

  1. Хүнд хэцүүтэй нүүрэлдсэн ч хэзээ ч бууж өгдөггүй өөдрөг чанар

 

Түүний инновацийн нууц нь дундрашгүй урам зориг нь  юм. Тэр хүйтэн хөндий эцэгтэйгээ өсч, үеийн хүүхдүүддээ дээрэлхүүлж зодуулаад эмнэлэгт ч хэвтэж байсан. ‘’Өглөө сэрээд ирээдүйг илүү сайхан байна гэж бодвол, сайхан л өдөр тохионо. Үгүй бол үгүй.’’

‘’Миний хийж байгаа ажил дэлхий ертөнцөд эерэг нөлөө авчирна гэдэгт итгэдэг.  2031 он гэхэд хүн төрөлхтөнийг Ангараг гарагт хүргэх зорилготой. Би Ангараг дээр үхмээр байна. Гэхдээ мэдээж газардахдаа осолдож лав биш шүү.’’

  1. Бүтэлгүйтэл бол боломж

 

Тоолж барахгүй олон хүмүүс, мэргэжилтнүүд түүний санааг бүтэшгүй, яасан ч амжилт олохгүй гэж хэлж байсан ч Маск тэднийг үл тоож өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ л хийсэн. Түүний зарим санаанууд нь бүтээгүй ч олонх нь хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийн анхаарлыг татаж, амжилтанд хүрсэн. Бүтэлгүйтэл бол боломж. 2006-2008 онд SpaceX-ээс хөөргөсөн пуужингууд бүгд дэлбэрч, дөрвөн ч хиймэл дагуулыг мөргөн сүйрүүлж, үүнээс компани маш өндөр алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт хүрсэн. Компани дампуурлаа зарлахаас хэдхэн цагийн өмнө Маск 1.6 тэрбумын хөрөнгө оруулагч олж чадсанаар  нэг жилийн дараа дөрөв дэх оролдлогоороо Space Falcon пуужингаа амжилттай хөөргөж байв.

‘’Чи бүтэлгүйтэхгүй л бол хангалттай бүтээхгүй байгаа хэрэг.’’

 

  1. Их ажилла

 

‘’Бусад хүмүүс долоо хоногт 40 цаг ажилладаг бол чи 100 цаг ажиллах хэрэгтэй. Тэгж байж л бусдын бүтэн жил хийх ажлыг дөрвөн сар хийнэ. Хоол унднаас авдаг тэжээлийг өөр юмаар орлуулж болдог сон бол тэр цагтаа ажиллавал дээр байхгүй юу.’’

Тэр хэзээ ч хийж бүтээсэндээ ханадаггүй, Tesla-д зуу зуун хүн илүү цагаар амралтын өдрүүдэд ажиллаж байсан ч тэр үргэлж “Бид сулхан байна, илүү их ажиллах хэрэгтэй байна” гэж хэлдэг байсан. Маск зөвхөн ажилчдаасаа сайн, их ажиллахыг шаарддаг удирдагч бус, өөрөө хамтдаа, бүр тэднээс илүү ажилладаг.  “Paypal” төсөл дээр хамтран ажиллаж байсан Жюли Акенбрандт “Бид өдөрт 20 цагийн турш ажилладаг байсан. Харин Маск 23 цаг ажилладаг байв” хэмээн өгүүлжээ. Эхнэрээ төрөх үед хажууд нь байхыг хүсэн компанийн үйл ажиллагаанд оролцоогүй ажилтан руугаа “Энэ бол уучлалт гуйх хангалттай шалтгаан биш. Миний урам хугарч байна. Чи юу чухал болохыг бүрэн ухамсарлах ёстой байсан юм. Бид дэлхийг өөрчлөхөөр ажиллаж байна” гэсэн имэйл бичиж, ажлаас нь халж байв. 2000 онд анх удаа амралтаа авч, Бразил,Өмнөд Африкт аялах үедээ хумхаа өвчин тусаж, үхэх дөхжээ. Түүнийхээ дараа ’’ Амралт уу? Амралт чамайг алах болно’’ гэсэн юм.

 

+ There are no comments

Add yours