Цахилгааны хэрэглээг хангахын тулд хувийн уурхайнуудаас нүүрс авах уу

Монгол Улс жилдээ 7.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Үүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 орчим хувийг импортолдог. Импортын цахилгааны дийлэнх хувийг “Оюутолгой” компани хэрэглэдэг бөгөөд жилд 1.1 тэрбум кВт.ц цахилгаан БНХАУ-аас авдаг. Харин төвийн болон баруун бүсийн эрчим хүчний систем ОХУ-аас жилдээ 300 сая орчим кВт.ц цахилгаан хэрэглэж байна.

Жил бүр цахилгааны хэрэглээ 5-8 хувь нэмэгдэж байгаагаас шалтгаалан уурхайнуудаас авах нүүрсээ нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Тухайлбал, Багануурын уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог.

Гэвч цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангахын тулд 10 сая тонн нүүрс олборлох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс “Багануур”, “Шивээ-Овоо”-гоос гадна “Шарын гол”, “Адуунчулуун”, “Бөөрөлжүүт” зэрэг хувийн уурхайнуудаас нүүрс авах асуудлыг ярьж байгаа юм байна.

+ There are no comments

Add yours