Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байгаа юм. Сонгуулийн хуульд “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заажээ. Энэхүү заалт нь Үндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэн Н.Наранбаяр, Г.Бямбажаргал Цэцэд хандаад байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ё.Баатарбилэг гишүүн оролцож байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.