Газрын тосны үнэ огцом уналаа

Brent  маркийн газрын тосны үнэ урьд шөнө 6.6 хувиар буурч, баррель нь 65.99 ам.доллар болжээ. Газрын тосны ханш хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 19-нд л 66 ам.доллараас доош орж байсан юм.

Газрын тос экспортлогч орнуудын нэгдэл буюу ОПЕК өмнө нь ханшийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ бууруулах бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэднийг ийм шийдвэр гаргахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын хувьд, газоын тосны үнийг буулгах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ОПЕК-ийн орнуудад шахалт үзүүлж магадгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байсан юм. Иранд хориг тавьснаар дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөх эрсдэлтэй. Тиймээс тэрээр ОПЕК-т олборлолтоо нэмэгдүүлэх шахалт үзүүлэх замаар үнийг зохистой хэмжээнд нь барих төлөвлөгөөтэй байна. Учир нь үнэ хэтэрхий өсөх нь ОХУ-д ашигтай. Ер нь ханш унагаж, ОХУ-ыг доройтуулахын тулд л Иранд тавьсан хоригийг цуцалсан гэх мэдээлэл Ирантай хэлэлцээр байгуулсны дараа гарч байв.

+ There are no comments

Add yours