Уул руу явсан хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар “Ууланд гурав хоног аялаад ирнэ” гэж яваад сураггүй алга болсон байдаг. Тус аймгийн онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг  аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авчээ. Алга болсон хятад иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 1 алба хаагч, 1 газарчин, БНХАУ-ын 5 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 3 автомашин, 14 морьтойгоор Хээрийн штабаас урд зүгт Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Засаг-Уул” /Ө-50024/50.2//, У-99052/46.9/// гэдэг газраас “Бэлтсийн гол” /Ө-50026/56.4//, У-99051/43.6/// гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:20 цагт түр зогсоожээ. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

+ There are no comments

Add yours