Усны машин авах тендерт бохирын машин нийлүүлсэн үү

Авлигатай тэмцэх газрын Ховд аймагт ажиллаж буй. Ажлын хэсэг иргэний гомдлын дагуу тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгажээ.

Уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байсан аж. Тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

+ There are no comments

Add yours