Ноён уултай холбоотой хэргийг эцэслэнэ

Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Дээд шүүхэд Ноён ууланд хайгуул, олборлолт хийх лицензийг цуцлах эсэхийг эцэслэн хэлэлцэнэ. Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг шүүх аж.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны зурагдугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх юм байна.

+ There are no comments

Add yours