Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автсан. Мөн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажиллаж байсан билээ.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд булгийн ус халиа үүсгэж, мөсөн тошин тогтсон зарим байршлуудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.