Д.Хаянхярваа: Би намын даргатай зөрчилдөөгүй, шүүмжлээгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа хэллээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Засгийн газрын гишүүдээс ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна гэжээ.

Мөн тэрээр “Би намын даргатай зөрчилдөөгүй, шүүмжлээгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж хэлсэн. Энэ улсын тусгаар тогтнолын манаа болсон Үндсэн хуулиар олгогдсон гурван хүн байгаа. Тэр гурван хүн үг үйлдлээ бодож хянах ёстой. Өнөөдөр намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж дайрч эхэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх миний хэлсэн үгийг юу гэж ойлгох нь өөрийнх нь ухааны цар хүрээ мэднэ.

Болохгүй бол би ард түмнээсээ дэмжлэг авна. Эхлээд ард түмнээс дараа нь УИХ-аас аваад болохгүй бол өөрөө огцорно гэж хэлсэн. Энэ юу гэж байгаа юм. Өөрийнхөө ярьж байгаа үйлдлийг улстөрч хүн байнга бодож байх ёстой. ЖДҮ-ийн зээлийг дарахын тулд нийгмийн эмх замбараагүй байдлыг намжаах гэж ийм мэдэгдлүүд хийж байна гэж ойлгосон” гэв.

+ There are no comments

Add yours