Он гарснаар ам.долларын ханш гурван хувиар өсөв

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2566 төгрөг байна.  Энэ нь оны эхнээс гурван хувиар өссөн үзүүлэлт юм. Ханшийн өсөлтийг валютын орох гарах урсгалтай холбон Төв банкнаас тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, экспртын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байна. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 198.5 хувийн алдагдалтай гарсан байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 дахин өсчээ. Уг өсөлт нь  ам.долларын ханш өсөх гол шалтгаан болжээ. Улирлаас шалтгаалан манай улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудын өмнө импорт нэмэгддэг байна. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд 2450 төгрөг байсан ам.долларын ханш хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор импортын хэмжээ өсөхөд даган нэмэгдсэн аж.  

+ There are no comments

Add yours