400 гаруй цахим гэмт хэргийг шалгаж байна

Олон нийтийн сүлжээний “фейсбүүк”, “инстаграм” зэргээр дамжуулан цахим гэмт хэрэг их гарч байгаа аж.Тодруулбал, сугалааны хонжвор хожсон, эсхүл их хэмжээний мөнгө өвлөж үлдсэн бөгөөд улс оронд нь үймээн самуун, дайны нөхцөлтэй зэрэг шалтгааны улмаас түүнийгээ гаргаж авч чадахгүй байгаа тул туслахыг хүсч, эхний ээлжинд мөнгө шилжүүлэхийг санал болгох зэргээр цахим залилангийн гэмт гарч байгаа юм байна.

Иймд иргэлийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, дээрх төрлийн аливаа санал, хүсэлт, цахим шуудан хүлээн авах тохиолдолд сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандахыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөлөө.

Одоогоор ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цахим орчинд үйлдэгдсэн 409 хэрэг шалгагдаж байгаа юм байна.  Үүний 320 нь зөвхөн залилах төрлийн гэмт хэрэг байгаа гэнэ. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдал буюу сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн 35 гэмт хэрэг байгаа аж.  Цахим орчинд үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгааг тус газраас сэрэмжлүүлж байгаа.

+ There are no comments

Add yours