14 мянган төрийн албан хаагч үл хөдлөх хөрөнгөгүй байна гэв

Эхний найман сарын байдлаар 6000 айл орон сууц худалдаж авсан байна. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны 250 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс, 60 тэрбумыг улсын төсвөөс, үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлжээ. “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн гаргасан судалгаагаар ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байсан байна.

 Энэ онд л гэхэд 6607 орон сууц илүү байгаа аж. Харин ирэх онд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл багасч 1119 болохыг тус компанийн судалгаа илэрхийлжээ. Харин орон сууцны хэрэгцээний тухайд төрийн албан хаагчид тулгуурлан гаргажээ. Ингэхэд нийт 192 мянган гаруй төрийн албан хаагч байгаагаас 27 мянга нь өөрийн эзэмшлийн сууцтай бөгөөд 5442 төрийн албан хаагч нь бусдын өмчлөлийн сууцанд түрээсээр амьдарч байна. 5626 төрийн албан хаагч бусдын өмчлөлийн сууцанд төлбөргүйгээр амьдарч байгаа гэнэ.  Орон сууц худалдаж авах хэрэгцээтэй 56 мянган  төрийн албан хаагч байгаагийн 14 мянга гаруй  нь ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй аж.

+ There are no comments

Add yours