Хийн түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Манай улсын хэмжээнд хийн түлш борлуулах 88 станц ажилладаг. Улаанбаатарт 43, Орхон аймагт тав, Дархан-Уул аймагт найм, бусад аймгуудад мөн байршдаг. Хийн түлшний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2010 онд 6700 тонн байсан бол 2017 онд 36 мянган тонн хүржээ. Хийн түлшний 94 хувийг ОХУ-аас, зургаан хувийг БНСУ-аас импортоор оруулж ирдэг байна. Нийт хийн түлшний 82 хувийг автомашин, 18 хувийг иргэд, цайны газар, ресторанууд хэрэглэдэг аж.

Одоогоор автомашины хийн түлш  дунджаар 50 төгрөгөөр нэмэгдэж 1300-гаар худалдаалагдаж байна. Үнэ нэмэгдсэн шалтгааныг валютын ханштай холбон тайлбарлаж байгаа юм. Шатахууны үнэтэй харьцуулахад хийн түлшний үнэ өсөх нь харьцангуй тогтвортой байгаа ажээ.

+ There are no comments

Add yours