Ц.Цогзолмаа: Сурагчдын амралтыг сунгалаа

Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргасан. Сурагчдыг хоёр сар амраах талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа судлах шаардлагатай гэж байсан билээ.

Тэгвэл тэрбээр ЕБС-ийн хоёрдугаар улирлын  амралтыг сунгах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар тэрбээр “Хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа” гэв.

Хоёрдугаар улирлын амралт хувиар ёсоор

-I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу  амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.

+ There are no comments

Add yours