Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ““Өнгөрсөн долоо хоногт АН хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны улсын төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ дахь олонхЫн оролцоогүй  баталсан. Эрх баригчид амлалтаасаа дахиад буцлаа. Энэ нь УИХ-ын үйл ажиллагаанд доголдол учирч байна.

Бид 2019 оны улсын төсвийн талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Өндөр зардалтай, өндөр эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломж байхгүй. Ерөнхийлөгч хориг тавьвал бид дэмжинэ.  Шатахууны үнэ сүүлийн үед огцом өслөө. Ард түмний байр суурьтай АН нэгдмэл байр суурьтай байгаа”  гэж онцолсон юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг болон бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын нэр гарч байна. Та бүхэн энэ асуудлаар дахин мэдээлэл авсан уу?

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал болон нийт 29 сангийн асуудал ерөнхийдөө ойлгомжтой болж байна. Сүүлийн хоёр жил зохион байгуулалттай зээл олголтыг явуулсан байна. Үүнд маш олон төрийн албан хаагч нар холбогдсон байна. Зээл авч болно. Гэхдээ банкаар дамжуулаад авахад буруутгах зүйлгүй. Хамгийн ноцтой нь зохион байгуулалттай, Засгийн газрын гишүүд нь өөрсдөө оролцсон байна. Тиймээс  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Нийт 28 санд хөндлөнгийн шалгалт оруулахыг хүсч байна. Хамгийн сүүлд бид Хөгжлийн банкнаас мэдээлэл авлаа. Дараа нь бид Төрийн банкнаас мэдээлэл авна. Сангийн яам үүнийг шалгаж чадахгүй, улстөржсөн шийдвэр гаргах нь ойлгомжтой.

Бид зээлдэгчдийн мэдээллийг өгөөч гэсэн боловч өгөөгүй. Салбаруудад олгосон зээлийг тусгасан. 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөгийн төсөлд зээл олгосон байна. 2018 онд 42 төсөл хөтөлбөр дээр 506.6 тэрбум төгрөгийн төслийг дэмжсэн байна. Эрх баригчид төсвийг нэгтгэх нэр доор төсвөөс Хөгжлийн банкнаас нэг их наяд төгрөгийн хэмжээний санхүүжилтийг өөрийн хөрөнгө болгосон байна. Өөрийн хөрөнгө нь үндсэндээ энэ төслүүд рүү явсан байх. Бүх сангуудын мэдээллийг авна. Зорилтот бүлэгт олгогдох зээл, тендер шалгаруулалт гэж бас нэг өөр. Хамгийн эмзэг сэдэв нь ЖДҮ-ийг дэмжих сан байсан. Яагаад гэвэл энэ нь зорилтот бүлэг очих ёстой зээл байсан.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө банк бус санхүүгийн байгууллага руу орсон гэсэн хардлага байдаг. Энэ хэр бодитой бол?

-Тийм ээ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэлээн олон гишүүн зээл авсан хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид бодит байдал дээр  зохион байгуулалттай үйл ажиллагаа болжээ гэдгийг нийгэмд хүргэх нь зүйтэй гэж үзсэн.  АТГ  үүнийг шалгаж эхэлсэн байна лээ.

-Та бүхэн дараагийн удаад ямар тэмцлийн хэлбэр сонгох вэ?

-Ирэх долоо хоногоос нэг гишүүнээ хяналт тавьж чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцуулна. Тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байна.

+ There are no comments

Add yours