Төсвийн төсөлтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг баталлаа. Тодруулбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм.

Эдгээр хуулийн өөрчлөлтөөс танилцуулбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж 2020 оноос хэрэгжүүлэхээр болов.

+ There are no comments

Add yours