Ирэх онд тэтгэвэртээ гарч байгаа иргэдэд 27.4 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 27.4 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар 2019 оны төсөвт төсөвлөжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгдсэн дүн юм байна.

Тодруулбал, ирэх онд нийт 5.4 мянган албан хаагч төрийн албанаас тэтгэвэрт гарах тооцоо хийжээ. Эдний 35.8 нь хууль зүй, батлан хамгаалах болон онцгой байдал, 32.2 хувь нь боловсролын, 12.3 хувь нь эрүүл мэндийн, 7.8 хувь нь орон нутгийн засаг захиргааны, 11.9 хувь нь төрийн захиргааны бусад байгууллагаас гавьяаныхаа амралтад гарч байгаа ажээ.

+ There are no comments

Add yours