УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн асуудлаар хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг төсвийг дахин эргэж харах асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр 08:00 цагт хуралдааны тов зарласан билээ. Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Б.Чойжилсүрэн “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийж таарахаар байна”гэсэн мэдээллийг албан бусаар өгсөн юм.

Мөн өчигдөр  үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал болон ирэх оны төсөвт суусан зарим асуудлыг эргэн харах талаар хуралдсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ирэх оны төсөвт мал ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсвүүдийг суулгаж өгөхөд анхаарна” гэж өчигдрийн бүлгийн хуралдааны үеэр ярьсан нь анхаарал татаж буй юм.

Бүлгийн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийх, эсвэл Засгийн газраас төслөө эргүүлэн татах, бусад байдлаар хэрхэн засч болох асуудлаар байр сууриа нэгтгэх аж.

+ There are no comments

Add yours