Таван толгой ордоос Гашуунсухайт боомт хүртэл 250 км хүнд даацын автозамыг концессоор барих тогтоолыг саяхан гаргажээ.
Автозамыг хувийн хэвшлийн хөрөнгөөр 2,5 жилийн дотор барьж дуусгаад төрд шилжүүлж өгөх юм байна.
Ингэснээр нүүрсний экспортын 50-60 хувийг тээвэрлэдэг энэ авто замын урсгал сайжирч, байгаль орчин, аюулгүй байдалд шууд эерэг нөлөө үзүүлнэ.