Прокурорын байгууллага прокурор, ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, хяналтын арга барилд ахиц гаргахад анхаарч байна. Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх О.Алтангэрэл Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ажилтай танилцаад прокуроруудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулахад анхаарч ажиллах талаар тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн. Үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ахлах болон хяналтын прокуроруудаас Ерөнхий прокуророос баталсан заавар, журмаар тест болон кейс боловсруулан шалгалт авсан байна. Шалгалтын үр дүнгээс шалтгаалан прокуроруудад зарим анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
+ There are no comments
Add yours