Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, 11 дүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.