СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүйтний эрч чангарна

Энэ сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Мөн арваннэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 29, 31-нд Алтайн уулсаар, 1-2 нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна.

Энэ сарын 29-31-нд ихэнх нутгаар дулаан байна. Арваннэгдүгээр сарын 01-нд нутгийн баруун хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 30-нд Хангай уулсаар ялимгүй цас орно. Арваннэгдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,4-нд зарим газраар 7-12м/с, 2-нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд зарим нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 2-3нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 30-2нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүрч  дулаарна, 3-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хэмийн дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-1-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-15 градус хүрч дулаарна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан болно.

+ There are no comments

Add yours