Токио 2020 олимпийн наадамд ажиллах сайн дурын ажилчдын бүртгэл эхэлжээ.

2020 онд Япон улсын Токио хотод зохион байгуулагдах 32 дох удаагийн зуны олимпийн наадамд сайн дураараа ажиллах сайн дурын ажилчдын бүртгэл эхлээд хагас сар болж байна. Сайн дурын ажилчдын өргөдлийг онлайнаар 2018 оны 12-р сар хүртэл хүлээн авч байгааг дуулгахад таатай байна. Сайн дурын ажил хийх нь олон орны найз нөхөдтэй болох, өөрийгөө таньж мэдэх, шинэ зүйл туршиж, бусдаас суралцах, гадаад хэлээ сайжруулах зэрэг олон боломжийг нээж өгдөг. Тэр дундаа олимпийн наадмын сайн дурын багт тэнцэж, ажиллах нь мартагдашгүй туршлага, нэр төрийн хэрэг болох биз ээ.

Доорх линкээр нэвтэрч бүртгүүлээрэй:

https://tokyo2020.org/en/special/volunteer/method/?fbclid=IwAR3mLfg4MSckRkMKmiwmojTSoKEyRErNrF0sBbzJT2a078JD7H0LaCzVtRA

+ There are no comments

Add yours