Тоглоомын талбайгаас зургаан настай хүү алга болжээ.

Тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон зургаан настай хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоо траншейнаас олжээ.

Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон хүүгийн цогцсыг хоёр хоногийн дараа буюу 29-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрийнх нь ойролцоо траншейнаас олсон байна.

“Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, задлан шинжилгээний хариу гарц эцэслэн дүн гарна” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлээд байна

+ There are no comments

Add yours