Google корпораци сүүлийн 2 жилд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 48 ажилтнаа халсан гэж тус корпорацийн ерөнхий захирал Сундар Пичай мэдэгдлээ. Эдгээр ажилтнуудын 13 нь ахлах менежер буюу удирдах ажилтан байсан аж. Андройд үйлдлийн системийн төвийн ахлах Энди Рубин 2013 онд нэгэн ажилтнаа зочид буудлын өрөөндөө дуудаж, бэлгийн ажил   шаардсан тухай New York Times сүр дуулиантайгаар нийтлэсэн нь өнгөрсөн пүрэв гараг байлаа.

Хохирогч Энди Рубиныг ажлаас нь халахыг Google-ээс шаардсан тухай тус корпорацийнхан мэдэгдсэн. Тэд хохирогчийн хүсэлтийг биелүүлэхийн зэрэгцээ Энди Рубинд 90 сая ам.долларын нөхөн олговор өгсөн ч хэвлэлийнхэнд ам нээхгүй байхыг хүссэн аж.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.