БНХАУ-ын иргэд Хатгалд ууланд аялахаар яваад сураггүй алга болжээ

Ууланд аялахаар явсан БНХАУ-ын иргэд сураггүй алга болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харъяат иргэн 25 настай,  эрэгтэй М, 28 настай, эмэгтэй Г нар аравдугаар сарын 18-ны өдөр “Ууланд гурав хоног аялаад ирнэ” гэж яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдан ажиллажээ.

Аравдугаар сарын 28-ны өдөр нэгдүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн “Ар голын-Эх” гэдэг газраас “Байцын хад” гэдэг газар хүртэл 60 км-т, хоёрдугаар бүлэг “Нуурт хөндий” гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Шимийн-Агь” гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ. Өнөөдөр /2018.10.29/ өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна

+ There are no comments

Add yours