Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд шинэ заалтууд оров

УИХ өчигдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.

Хуульд орсон нэмэлт заалтыг танилцуулъя:

-Өндөр насны тэтгэвэр авах эрхийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй боллоо.

-Харин эмэгтэйчүүдийн хувьд 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жилд нь дээрх хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн  бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авч болно.

-Мөн 25-ын 1 дэх хэсэгт 7, 8, 9 гэсэн гурван заалт нэмж орууллаа. 7-д зааснаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгохдоо ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагааг бүрдүүлнэ.

-Мөн 8-д нь иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа авчрахаар тусгалаа. Харин 9-д нь энэ хуулийн 4.7-д заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,7,8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах /гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ/, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл лавлагааг бүрдүүлнэ гэж заажээ.

-Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг дэх “Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд…” гэж эхэлсэн өгүүлбэрийг “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд…” гэж үг нэмж оруулан өөрчилсөн байна.

Энэ нэмэлт заалтуудад хамаарагдах иргэний тэтгэвэрийг 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тогтоож хэрэгжүүлэх ба хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2Comments

Add yours
  1. 1
    Ts.Galhvv

    hvnd hortoi nogtsloor gruupt baigaa hvn 55 hvred tetgewert orwol awch baisan mongo ni hasagddag geed baihii ene talaar medeelel ogooch

  2. 2
    Оргодод Болзообаяр

    Хувь тэнцүүлсэнээр тэтгэвэрт гаруул яг хэдэн жил байх ёстой вэ

+ Leave a Comment