М.Энхболд:Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн шалгаруулалт ил тод байх ёстой

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хувийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх саналыг Ардчилсан намаас УИХ-ын дарга М.Энхболдод тавиад байна. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг сангийн зээлийн талаар байр сууриа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. 

Тэрээр, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг төвдөө төвлөрүүлэх хэрэггүй! Бүс нутагт шаардлагатай байгаа үйлдвэрүүдийг судлаад, чиглэлийг нь гаргаад, шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах нь зүйтэй. Эх үүсвэрийг орон нутагт өгөөд, хяналтаа тавиад явбал бодит үр дүн гарна, мөнгө эзэндээ очно” гэжээ.

+ There are no comments

Add yours