УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц өчигдөр дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хэлэлцээд зөрчиж байна гэж үзсэн юм. Тодруулбал, “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно” гэж заасан нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.