Хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах уу


Warning: Undefined variable $commentcount in /home/admin/web/murch.mn/public_html/wp-content/plugins/facebook-comment-by-vivacity/user-file.php on line 121

Энэ оны эцэст инфляцийн түвшинг иргэд  дунджаар 8.4 хувь, аж ахуйн нэгжүүд 4.5 хувь, шинжээчид 8.5 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа талаархи судалгааг Монгол банкнаас танилцууллаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 86 хувь, бизнес эрхлэгчдийн 83 хувь нь 2018 оны  дөрөвдүгээр  улиралд инфляцын түвшнийг зорилтот түвшин болох 8 хувиас бага байна гэж төсөөлж байна.

Харин валютын ханшийн хүлээлтийн чиглэлийн индекс  судалгаагаар иргэд төгрөгийн ханш  ирэх 12 сард чангарна гэжээ.  Банкууд инфляцын түвшинг 2018 оны эцэст найман хувь, 2019 оны II улиралд  7.7 хувь байхаар хүлээж байгаа. Банкуудын  инфляцийн төсөөллийн тархалтаас харахад, инфляци  2018 оны эцэст 8-9 хувийн  орчимд байх төлөвтэй. Харин банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөн 16.2 их наяд төгрөг,  иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 8.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 19 хувиар өсч 8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Иргэдийн зээлийн 1.9 хувийг, байгууллагын зээлийн 38.7 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна. Ирэх онд Монгол банкнаас иргэдийн хэрэглээний  зээлийн өсөлтийг бууруулах бодлого барина гэлээ.

Ипотекийн зээлийн хувьд Монголбанк ОУВС-тай тохирсны дагуу тогтмол санхүүжилт олгож байгаа. 2018 он гарснаас хойш сар бүр 16 тэрбум төгрөг, нийтдээ 143,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Тайлант сард банкууд 687 зээлдэгчид 50,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгосноос 28.1 хувь нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Leave a comment

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.