Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газрын хуралдаан өглөө 08.00 цагт эхлээд үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 35 асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Хөрөнгө гаргах тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай гэх мэт асуудлыг хэлэлцэхээр товложээ.

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн
1.Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухайГ.ЗАНДАНШАТАР
2.Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухайГ.ЗАНДАНШАТАР
3.Тогтоолд өөрчлөлт оруулах тухайГ.ЗАНДАНШАТАР
4.Хөрөнгө гаргах тухай*Г.ЗАНДАНШАТАР
5.Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайГ.ЗАНДАНШАТАР
6.Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай*Г.ЗАНДАНШАТАР
7.Монгол, Чилийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг батлах тухайД.ЦОГТБААТАР
8.Монгол, Азербайжаны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухайД.ЦОГТБААТАР
9.Монгол, Армяны Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухайД.ЦОГТБААТАР
10.Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн хуралдааны дүнгийн тухайД.ЦОГТБААТАР
11.Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухайЦ.НЯМДОРЖ
12.Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухайЦ.НЯМДОРЖ
13.Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухайЦ.НЯМДОРЖ
14.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайХ.БАДЕЛХАН
15.Дүрэм шинэчлэн батлах тухайХ.БАДЕЛХАН
16.Журам шинэчлэн батлах тухайХ.БАДЕЛХАН
17.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайХ.БАДЕЛХАН
18.Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээг шинэчлэн батлах тухайХ.БАДЕЛХАН
19.Тогтоолд нэмэлт оруулахЯ.СОДБААТАР
20.Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого батлах тухайЯ.СОДБААТАР
21.Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухайД.СУМЪЯАБАЗАР
22.Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухайД.СУМЪЯАБАЗАР
23.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухайД.СУМЪЯАБАЗАР
24.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*Д.СУМЪЯАБАЗАР
25.Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухайБ.БАТЗОРИГ
26.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр батлах тухайЦ.ДАВААСҮРЭН
 

         Танилцуулах асуудал

 

27.Монгол Улсын Шадар сайдын ШХАБ-ын хуралдаанд оролцсон дүнгийн талаарӨ.ЭНХТҮВШИН
28.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажилласан талаарГ.ЗАНДАНШАТАР
29.Боловсрол, соёл, шинэчлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
30.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
31.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаарГ.ЗАНДАНШАТАР
32.Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцох талаарД.ЦОГТБААТАР
33.  Газрын тосны олборлолт, экспортын талаар*Д.СУМЪЯАБАЗАР
34.  Хэлэлцээний явцын талаарД.СУМЪЯАБАЗАР
35.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаарЦ.ДАВААСҮРЭН

+ There are no comments

Add yours