Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд 16 гаруй тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл хөнгөлдөг. Ирэх оны төсвийн төсөлд үүний нөхөн олговорт зориулан 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Энэ онд 5.9 тэрбум төгрөг зарцуулсан юм байна.

Ирэх онд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах яндангийн шүүлтүүрийг айл өрхүүдэд ашиглуулснаар цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ гэсэн тооцоололтой холбоотой юм байна. Шөнийн цахилгааны тарифыг хөнгөлснөөр арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртлэх хугацаанд нэг айлын цахилгааны төлбөрөөс 26700 төгрөг хэмнэгдэх тооцоо гарсан бөгөөд 154 мянган айл өрх хамрагдана гэж үзжээ.

+ There are no comments

Add yours