Цахимаар дамжуулан 8 сая гаруй төгрөг залилжээ

Энэ сарын эхээр гадаадад сурдаг монгол оюутан цахимаар Монголд оршин суудаг нэгэн иргэний банкны дансанд халдаж, улмаар найман сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.

Эл хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж буй аж. Мөн дээрх гэмт этгээдтэй хамтарсан, Дархан-Уул аймагт оршин суудаг хоёр залууг саатуулжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа тул холбогдох албаныхан иргэддээ фэйсбүүк, интернэт банк болон гар утас, картынхаа нууц дугаар зэргийг бусдад хэлж, ямар нэг гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

+ There are no comments

Add yours