Рестораны зөөгч нар үйлчлүүлэгчдийн картнаас19 сая төгрөг залилжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төрийн ордны хажууд байрлах франц ресторанд ажилладаг зөөгч нар үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийн картнаас их хэмжээний мөнгө залилж авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус ресторанд зөөгчийн ажил эрхэлдэг 18-25 насны Н, Э, Д нар тооцоо хийхдээ картаар төлбөр хийсэн нийт 19 иргэний картнаас зургаан сая төгрөг залилан авсан байна.

Хэргийг шалгах явцад, сэжигтэн этгээдүүд үйлчлүүлэгчдийн картны нууц дугаарыг асууж, төхөөрөмжид уншуулахдаа туузан мэдээллийг хуулж, уг мэдээллээ тусгай төхөөрөмж ашиглан, олон удаагийн үйлдлээр бусдын картнаас мөнгө уншуулдаг байсан нь илэрчээ.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар 19 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоод байна.

С.Туул

+ There are no comments

Add yours