Дөрвөн эдийн засгаараа дэлхийд ноёрхож байна

Дөрвөн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн эдийн засгийн 50.5%-ийг бүрдүүлж байна.

Улс орнуудын дотооодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2017 оны эцсийн дүнгээр нь жагсаасан инфографикийг та бүхэндээ танилцуулъя. ДНБ-ий хэмжээгээрээ АНУ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас БНХАУ жагсаж байгаа ч Хятад Америкийг ДНБ-ий хэмжээгээрээ гүйцэхэд долоон их наяд доллараар дутуу байгаа юм. 

АНУ дэлхийн эдийн засгийн 24.4% буюу дөрөвний нэг орчим хувийг дангаараа эзэлж байгаабол Хятад 15.4 хувийг бүрдүүлж байна.

ДНБ-ий хэмжээгээрээ эхний дөрөвт орж буй Америк, Хятад, Япон, Германы эзлэх хувийг нийлүүлбэл дэлхийн эдийн засгийн 50.5 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт бий болгож буй баялгийн хагасыг дөрөвхөн улс бүрдүүлж байна. 

График 1, Улс орнуудын ДНБ-ий хэмжээ, дэлхийд эзлэх хувь:

Эх сурвалж: HowMuch.net

2016 оны жагсаалттай харьцуулахад эхний 10 доторх улсуудын хувьд төдийлөн өөрчлөлт гараагүй бол эхний 20 доторх байрт БНСУ ОХУ-ын өмнө 11 дүгээр байрт орж иржээ.

2016 онд ОХУ дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 11-т жагсаж байсан бол 2017 онд нэг байр ухарч БНСУ-ын ард 12-т жагсжээ.

Монгол Улсын хувьд 2017 оны эцсээр ДНБ 27.8 их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 11 орчим тэрбум долларт багтаж байна. Энэ нь Монгол Улс хөрш зэргэлдээ БНХАУ-аас гэхэд ойролцоогоор 1,100 дахин, ОХУ-аас 140 орчим дахин бага эдийн засагтай байгааг илтгэж байна.

Ингээд үзвэл Монгол Улсын ДНБ-ий хэмжээ АНУ-аас ойролцоогоор 1,700 дахин бага байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн 67.5 буюу 70 орчим хувийг доорх 10 улс дангаараа бүрдүүлж байна. 

Үүнд:

RankCountryGDP% of Global GDP
#1United States$19.4 trillion24.4%
#2China$12.2 trillion15.4%
#3Japan$4.87 trillion6.1%
#4Germany$3.68 trillion4.6%
#5United Kingdom$2.62 trillion3.3%
#6India$2.60 trillion3.3%
#7France$2.58 trillion3.3%
#8Brazil$2.06 trillion2.6%
#9Italy$1.93 trillion2.4%
#10Canada$1.65 trillion2.1

+ There are no comments

Add yours