“Ханару” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, битүүмжлэв

 Нийслэлд багагүй хүрээгээ тэлсэн “Ханару” өмнөд солонгосын хүнсний барааны дэлгүүрт худалдаалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн дууссан хугацааг сольж, зарж байсныг илрүүлсэн байна. Тус дэлгүүр нь 100 хувийн солонгосын хөрөнгө оруулалттай, Пак Дун Вон гэдэг солонгос эзэнтэй юм байна.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт агуулах нь байрладаг бөгөөд Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг “Ханару” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн гомдлоор “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн очиж, шалгалт хийснээр тус сүлжээ дэлгүүрээр зарагдаж байгаа далайн гаралтай хүсний бүтээгдэхүүнүүд болон мах, махан бүтээгдэхүүн, хоолны амтлагч бүтээгдэхүүний хугацаа 2015-2017 онд дууссан. Харин уг дэлгүүрийн эзний шаардлагаар худалдагч, үйлчлэгч, няраваар ажилладаг монголчууд хуурамч хугацааг нь сунгаж, монголчуудыг мэхэлж байсныг илрүүлжээ.

Иргэдийн гомдлын мөрөөр очиж хэргийн газар очиж ажилласан хөдөлгөөнийхөн дүүргийн болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандсанаар “Ханару” дэлгүүрийн агуулах болон бусад худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг түтгэлзүүлээд байгаа юм байна. Мөн тус дэлгүүрээс хуурамч хугацаатай бүтээгдэхүүний худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, худалдаалагдаагүй үлдсэн бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжлээд байгаа аж. Тиймээс “Ханару” дэлгүүр болон БНСУ-д үйлдвэрлэгдсэн далайн гаралтай болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, мөн өргөн хэрэглээний амтлагчийн төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа анхаарал сэрэмжтэй хандаж, бүтээгдэхүүний хугацааг хуурамч эсэхийг сайтар шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours