835 гаруй ширхэг хувьцаа арилжжээ

Өчигдрийн байдлаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн  835,590 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мандал Даатгал” ХХК (MNDL+6.76%) болон “АйТүүлс” ХХК (ITLS+2.18%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХХК (MBW-8.38%) болон “ЛэндМН ББСБ” ХХК (LEND-6.38%)  компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20476.32 нэгж болж 0.02 хувиар  буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,404,141,365,990.84 төгрөг боллоо.

+ There are no comments

Add yours