Мансууруулах бодисны хэргээр шалгагдаж байхдаа оргосон Б-г эрэн сурвалжилж байна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Ц.Баяраа нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргожээ.

Энэ хүнийг таньж мэддэг бол 88005855 дугаарт хандахыг зөвлөлөө. Мэдээллийн нууцыг чанд хадгалахыг цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Оргосон үедээ дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүйг мөн анхаарууллаа.

+ There are no comments

Add yours