ЗТХЯ-ны мэргэжилтэн Н.Батсүхэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Тодруулбал, өнгөрсөн 2017 оны 7-12 дугаар сард тэрбээр төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тогтоогдсон байна.

Мэргэжилтэн н.Батсүх нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр серверт нэвтэрч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байсан аж.

Мөн хуурамч мэдээлэл бүхий бичиг баримт үйлдэж байжээ. Улмаар шалгалтын явцад Хятадын компаниудаар тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн хэмээн өргөдөл бичүүлдэг байсан нь тогтоогдсон аж. Прокурорын байгууллагаас ЗТХЯ-ны мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлэхээр болжээ.

1 Comment

Add yours
  1. 1
    зочинЗОЧИН

    ЦАГДАА ҮНЭНИЙГ ОЛЛООЧ ШҮҮХ НЬ ЗАХИАЛГААР ,ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО

+ Leave a Comment